Erasmus+ RETEACH төслийн “Инновацид чиглэсэн багшийн боловсролын практикийг сайжруулах” сэдэвт чадавхжуулах сургалт Итали улсын Палермо хотод амжилттай зохион байгуулагдлаа.

Ерөнхий зохион байгуулагчаар Монгол талаас Отгонтэнгэр Их Сургууль ажиллав.Сургалтад БШУЯ, БЕГ, БСҮХ, МУБИС, МУИС-ийн Зүүн бүсийн сургууль, Хангай Их Сургууль, Дархан коллежийн төлөөллүүд оролцлоо.ЕХ-ны түншүүд болох Палермогийн Их Сургууль (UNIPA), Трансилванийн Их Сургууль (UNITBV), CESIE ETS байгууллагууд багшийн боловсролын чиглэлээр Европын туршлагаасаа хуваалцав.Сургалтаар:
Идэвхтэй сургалтын арга
Ажлын байранд суурилсан дадлага
Багшийн боловсрол дахь ногоон ба цахим ур чадвар
Дадлага, менторшип, мэргэжил дээшлүүлэх тогтолцооны сайн туршлагуудыг хэлэлцэж, Монголын нөхцөлд нутагшуулах боломжуудыг ярилцлаа.Мөн ОТИС-ийн сургалт эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор Б.Одгэрэл Палермогийн Их Сургуулийн проректор Фебио Маззолатай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.