ХАНГАЙ ДЭЭД СУРГУУЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХОРООНЫ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэ журмаар Хангай дээд сургуулийн хөтөлбөрийн хороо (цаашид “Хөтөлбөрийн хороо” гэх)-ны зорилго, бүтэц, бүрэлдэхүүн, удирдлага зохион байгуулалт, эрх, үүрэг, тавигдах шаардлага болон үйл ажиллагаандаа баримтлах зарчим, горимыг тодорхойлж зохицуулна.
1.2. Энэхүү журмыг Хангай дээд сургуулийн бакалавр, магистр, докторын түвшний (цаашид бүх түвшний гэх) хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх, хөгжүүлэхэд бүх шатны хөтөлбөрийн хороод үйл ажиллагаандаа мөрдөж ажиллана.
1.3. Хөтөлбөрийн хороо нь бүх түвшний сургалтын хөтөлбөрийн ерөнхий суурь, мэргэжлийн, сонгох хичээлд тавих шалгуур үзүүлэлт, багц цаг тооцох, шилжүүлэх аргачлалыг тогтоож, дагнасан, салбар дундын хамтарсан сургалтын хөтөлбөрүүдийг шинээр болон шинэчлэн боловсруулахад мэргэжлийн үнэлгээ, дүгнэлт өгөх, бодлого зөвлөмж гаргаж ажиллана.
© 2024 All Copyright Reserved