Номын сангийн өнөөгийн байдал
Тус номын сан нь нийт багш, оюутан суралцагч, уншигчдын мэдлэг боловсрол эзэмших, сурч хөгжихөд номын сангийн үйлчилгээг хүргэж, Хангай Дээд Сургуулийн “Дэлхийн зүг, ирээдүй өөд” эрхэм зорилгыг эрхэмлэн ажилладаг. Хангай дээд сургуулийн номын сан нь уншигчдын сурч боловсрох, судалгаа хийх таатай орчныг бүрдүүлж ажилладаг. Уншлагын танхим нь 90 суудал бүхий 232 м.кв талбайтай, монгол, гадаад, сурах бичгийн гэсэн 3 фондтой.
Номын сангийн сан хөмрөг нь 14000 гаруй ном, сурах бичигтэй. Одоогийн байдлаар 400 орчим цахим номыг http://elibrary.xcloud.mn програмд байршуулж сургалтад ашиглаж байна. Дижитал материалын данс 200 гаруй, сэтгүүлийн данс 300 орчим хадгаламжийн нэгжтэй.
Тоног төхөөрөмжийн хувьд I5 2UE үзүүлэлттэй 9 компьютер, 3 үйлдэлт принтер 1, бар код уншигчтай. Номын сангийн LIB4U net, цахим номын elibrary.xcloud.mn програм ашиглаж байна.
Номын сан нь Монгол улсад мөрдөж буй номын сантай холбоотой хууль, дүрэм, стандарт, Хангай дээд сургуулийн номын сангийн дүрэм, дотоод журам болон бусад эрх зүйн актыг мөрдлөг болгодог. Номын сангийн зөвлөл, номын сангийн ажлын төлөвлөгөө гарган, сургуулийн захиргаа, сургалтын албаны удирдлага дор үйл ажиллагаагаа явуулдаг.
Хангай дээд сургууль нь багш суралцагчдынхаа сурах боловсрох хэрэгцээнд нийцсэн номын сантай ба сургалтын хэрэглэгдэхүүн, номын фондоо байнга шинэчлэн баяжуулж байдаг.
Номын сангийн үйлчилгээ
Сургалтын албаны XCloud програм дахь багш, оюутны веб хуудсанд цахим номын сан, цахим каталог, сургуулийн цахим хуудсыг холбосон.
Уншигч http://elibrary.xcloud.mn/elibrary/ хаягаар цахим номын хөмрөгт өөрийн кодоор нэвтэрч, ном унших боломжтой болов. Мөн е- майл хаяг болон FB мессенжерээр ном, лавлагааны хариу хүлээн авах, ном захиалах зэрэг онлайн үйлчилгээг нэмэгдүүлж байна.
Номын сангийн уншигчдын үйлчилгээг 2020-2024 оны байдлаар харуулвал:
Сургууль нь нээлттэй эх үүсвэрүүдийг сургалт, судалгаандаа ашиглах боломж, нөхцөлийг байнга нэмэгдүүлэхийг эрмэлзэж, номын сантай холбоотой төсөл, хөтөлбөрүүдтэй хамтран ажиллаж байна. Үүнд: Үндэсний номын сан, Монголын номын сангуудын консорциумын Дээд боловсролын салбарын “Эрдэм судлалд туслах цахим мэдээллийн сан” төсөл, СТЕППЕ ЛИНК ХХК–ийн цахим уншлагын үйлчилгээ үзүүлэх ESAN төсөл зэрэг байгууллагуудтай хамтран ажилладаг. Esan.mn цахим санд сургуулиас эрхлэн гаргадаг “Гадаад хэлний сургалтын агуулга, арга зүй семинар”-ын сэтгүүлүүд, эрдэм шинжилгээний бичгүүд, багш нарын бичсэн ном, зарим дипломын ажил зэрэг 90 бүтээлийг оруулж нийтийн хүртээл болгосон.
Тус сургууль нь “Номын сангийн орчны нөхцөл, үйл ажиллагаанд тавих шаардлага” /MNS574:2019/-ыг мөрдөн ажилладаг. Орчны эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангахын тулд сургуулийн төсвөөр жил бүр засвар, үйлчилгээ, шинэчлэлийг тогтмол хийж ирсэн. 2012 оноос хойш сан хөмрөгийн хадгалалтын өрөөний талбай 2 дахин, уншлагын танхимын талбай 2,5 дахин нэмэгдсэн. Номын сангийн уншлагын танхимд цахим ном унших, мэдээлэл хайх зориулалт бүхий 9 компьютер суурилуулсан.
Тус номын сан нь дараахь чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:
Уншлагын танхимаар ба гэрээр ном олгож үйлчлэх
Номзүйн лавлагаа мэдээллээр хангах
Шинэ номын мэдээ гаргах
Оюутнуудын дунд соёл хүмүүжлийн ажил явуулах зэрэг болно
Хангай Дээд сургуулийн номын сан нь сургуулийнхаа сургалтын түшиц бааз газар болохоос гадна залуу үеэ зөв иргэн болох төлөвших, хүмүүжих, танин мэдэх, хөгжихөд нь дэмжлэг үзүүлэх олон талт арга хэмжээг зохион байгуулахыг зорин ажилладаг.
Үүнд: “Номтой нөхөрлөе”, “Хүрэл тулга”, “Уран уншигч”, Номын хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээг зохион байгуулахын зэрэгцээ МУ-ын гавьяат багш С.Төмөр-Очирын редакторласан Монголын уламжлалт ёс зүй, Сэтгэлээ ариусгахуй цуврал номыг 2015 оноос бүх суралцагчиддаа уншуулж, хэлэлцүүлэг зохиох, эссэ бичүүлэх, номоос сэдэвлэн зураг зурах зэргээр ажилласан. Мөн бусад хувийн болон улсын сургуулиудтай хамтран 300 гаруй оюутан суралцагч нарыг хамруулан Монголын уламжлалт ёс зүй номоо хэлэцүүлэх хийлгэн, эрдэмтдээр лекц яриа хийлгэж байв. Мөн “Намайг хөтлөн дагуулагч чи хэн бэ?” , “Сэтгэлийн их дэлгүүр” номын танилцуулга яриа хийж уншигч зохиогчийн уулзалт хийж байв. Энэхүү үйл ажиллагаагаа дамжуулан суралцагчдын сэтгэлийн боловсролыг чухалчлан зөв хандлага хүмүүжилтэй иргэн төлөвшүүлэхэд анхаарч байдаг.
Монголын уламжлалт ёс зүй номыг нийтээр уншиж, ном доторх зургуудыг зурах ба монгол бичгээр бичсэн хэсгүүдийг хуулан бичих, асуулт хариултын тэмцээнд оролцох, зохион бичлэг бичих гэх мэтээр суралцагчдыг номтой танилцуулав.
Сурагчдын бүтээл
“Номтой нөхөрлөх аян”
Оюутан суралцагчдад ном унших сэдэл төрүүлэх, номыг бүтээлчээр унших арга зүйд
сургах, номын сангийн үйл ажиллагаатай танилцуулах тэднийг олон нийтийн ажилд идэвхтэй оролцуулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион явуулж ирсэн.
“Хүрэл тулга-Уран жиргээ” яруу найргийн наадам
Оюутан суралцагчдын яруу найргийн авьяас чадварыг хөгжүүлэх, монгол хэлний арвин баялаг сангаас танилцуулах, уран унших, илтгэх, өөрийгөө илэрхийлэх дадал төлөвшүүлэх, яруу найраг, шүлэг зохиолд сонирхолтой болгох зорилгоор зохион байгуулж хэвшсэн.
Уншсан номын тэмдэглэл хөтлөх
Номын тэмдэглэл хөтөлснөөр Хүүхдийг хэрхэн ном уншиж хөтлөх арга ухаанд сургадаг. Мөн төсөөлөн бодох чадвар гүйцэтгэх чадварт сургах, хүүхдийн сууж сургах, бичиж сурах үгийн баялагтай болгох зурах өнгө таних чадварыг хөгжүүлэх зэрэг олон талын ач холбогдол юм.
© 2024 All Copyright Reserved