Erasmus+ RETEACH төслийн хөндлөнгийн шинжээчийн мониторингийн айлчлал амжилттай зохион байгуулагдлаа.

Erasmus+ RETEACH төслийн хөндлөнгийн шинжээчийн мониторингийн айлчлал амжилттай зохион байгуулагдлааErasmus+ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Монгол Улсад багш боловсролыг ногоон болон дижитал шилжилтэд нийцүүлэн шинэчлэх нь” (RETEACH) төслийн хөндлөнгийн шинжээч, боловсролын зөвлөх Арьяак Навояны мониторингийн айлчлал 2026 оны 5 дугаар сарын 18–20-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Айлчлалын хүрээнд төслийн хэрэгжилтийн явц, үр дүн, хамтын ажиллагаа болон тогтвортой байдлыг үнэлэх зорилгоор төслийн үндэсний баг болон хамтрагч байгууллагуудтай цуврал уулзалт, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулав.
Хөтөлбөрийн хүрээнд Отгонтэнгэр их сургууль, Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Монгол Улсын Боловсролын их сургууль, Монгол Улсын Их Сургуулийн Зүүн бүсийн сургууль, Хангай Их сургууль, Дархан дээд сургууль зэрэг хамтрагч байгууллагууд төслийн хэрэгжилт, үр дүн, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөгөө танилцууллаа.
Хөндлөнгийн шинжээчийн зүгээс чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах, дижитал шилжилт, тогтвортой хөгжлийн боловсрол, чанарын баталгаажуулалт, олон улсын чиг хандлагатай нийцүүлэх асуудлаар үнэтэй санал зөвлөмж өгч ажиллав.
Мөн айлчлалын сүүлийн өдөр хамтрагч байгууллагуудын хамтарсан уулзалт, төслийн үр дүн ба нөлөөллийн хэлэлцүүлэг, урьдчилсан дүгнэлт, зөвлөмжийн уулзалтууд зохион байгуулагдаж, төслийн цаашдын тогтвортой хэрэгжилт, байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг онцлон хэлэлцэв.
RETEACH төсөл нь Монгол Улсын багш боловсролын тогтолцоог ногоон болон дижитал шилжилтийн үзэл баримтлалтай уялдуулан шинэчлэх, багш бэлтгэх сургалтын хөтөлбөрүүдэд олон улсын жишигт нийцсэн дижитал болон ногоон чадамжийг системтэйгээр нэвтрүүлэх зорилготой хэрэгжиж байна.Энэхүү мониторингийн айлчлал нь төслийн хэрэгжилтийн явцыг үнэлэхээс гадна оролцогч байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэчлэгдэж буй хөтөлбөрүүдийн чанар, тогтвортой байдлыг сайжруулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
#ErasmusPlus#RETEACH#TeacherEducation#GreenTransition#DigitalTransition#HigherEducation#mongolia
Monitoring Visit of the Erasmus+ RETEACH Project External Expert Successfully ConductedThe monitoring visit of Arayik Navoyan, external expert and education consultant of the Erasmus+ project “Reforming Teacher Education towards Green and Digital Transition in Mongolia” (RETEACH), was successfully organized from May 18–20, 2026.
During the visit, a series of meetings and discussions were held with the national project team and partner institutions to evaluate the project implementation process, outcomes, cooperation, and sustainability.
Within the framework of the program, partner institutions including Otgontenger University, the Ministry of Education, the Government Implementing Agency – General Authority for Education, the Mongolian National Institute for Educational Research, the Mongolian National University of Education, the Eastern Regional Branch of the National University of Mongolia, Khangai University, and Darkhan Institute of Higher Education presented their project activities, achievements, and future plans.
The external expert provided valuable recommendations on competency-based curriculum development, digital transformation, education for sustainable development, quality assurance, and alignment with international trends.
In addition, on the final day of the visit, joint meetings of partner institutions, discussions on project results and impact, and sessions on preliminary conclusions and recommendations were organized to discuss strengthening future cooperation and ensuring the sustainability of the project.
The RETEACH project aims to modernize Mongolia’s teacher education system in line with green and digital transition concepts and to systematically integrate internationally recognized digital and green competencies into teacher education curricula.This monitoring visit served as an important opportunity not only to evaluate the implementation progress of the project, but also to strengthen cooperation among participating institutions and enhance the quality and sustainability of the revised academic programs.