ERASMUS+ RETEACH төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Сургалтын хөтөлбөр болон сургалт, суралцахуйн шинэлэг арга зүйн чадавхыг бэхжүүлэх сургалт”-ын 3 дахь өдөр ногоон болон дижитал чиг баримжаатай сургалтын арга зүйд төвлөрлөө.

ERASMUS+ RETEACH төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Сургалтын хөтөлбөр болон сургалт, суралцахуйн шинэлэг арга зүйн чадавхыг бэхжүүлэх сургалт”-ын 3 дахь өдөр ногоон болон дижитал чиг баримжаатай сургалтын арга зүйд төвлөрлөө.Палермогийн Их Сургуулийн (UNIPA) профессор Елена Миньози, профессор Антонелла Д’Амико болон Элиана Данзи нар экологид суурилсан боловсролын хандлага, төсөлд суурилсан сургалт (PBL), суралцагч төвтэй идэвхтэй сургалтын аргуудыг танилцууллаа.Практик дасгалын үеэр оролцогч их, дээд сургуулиудын багууд шинэчлэн боловсруулж буй хөтөлбөрөөсөө нэг хичээлийг сонгон, тогтвортой хөгжлийн зарчим болон PBL аргачлалыг тусгасан хичээл, сургалтын үйл ажиллагааг дахин төлөвлөж ажиллав. Багууд өөрсдийн гол санааг хуваалцан, сургалтыг илүү суралцагч төвтэй, ногоон чиг баримжаатай, бодит хэрэглээнд суурилсан байдлаар зохион байгуулах боломжуудыг хэлэлцлээ.

#ERASMUSPlus#RETEACH#GreenEducation#DigitalEducation#TeacherEducation

Day 3 of the ERASMUS+ RETEACH National Capacity-Building Training focused on innovative teaching approaches for green and digital-oriented teacher education.Experts from UNIPA introduced ecological approaches to education, problem-based learning (PBL), and student-centered active learning methods that support the development of green and digital competencies in future teachers.During the practical session, participating HEI teams selected a course from their revised programmes and redesigned a lesson or learning activity using PBL and sustainability principles. The exercise encouraged participants to create more student-centered, green-oriented, and practice-based learning experiences while sharing key ideas and reflections with their peers.