ERASMUS+ RETEACH буюу “Монгол улсад багш бэлтгэх боловсролын хөтөлбөрийг ногоон болон дижитал шилжилт рүү шинэчлэн нэвтрүүлэх нь” төслийн хүрээнд оролцогч их сургуулиудад сургалтын тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.
Сургалтын тоног төхөөрөмжүүдийг төслийн үндсэн оролцогч их сургуулиуд болох Отгонтэнгэр их сургууль/Otgontenger university, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, МУИС-ийн Зүүн Бүсийн Сургууль, Hangai University, Дархан Дээд Сургууль-ууд хүлээн авлаа.
Төслийн ерөнхий зохицуулагч Отгонтэнгэр их сургуулийн зүгээс сургалтын тоног төхөөрөмжүүд суурин компьютер, зөөврийн компьютер (нотебүүк), принтерүүдийг хүлээлгэн өгөх үйл ажиллагааг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулж, төслийн оролцогчид хүлээн авах актад гарын үсэг зурлаа.
As part of the ERASMUS+ RETEACH project, the tender process for supplying equipment to the participating national universities was successfully completed.
On July 1, 2025, Otgontenger University, the project’s coordinator, organized the official handover of the equipment, which included desktop computers, notebooks, and printers. Representatives from the participating universities attended the handover action and formally signed the delivery acceptance documents.
© 2024 All Copyright Reserved