" Монгол улсын багш бэлтгэх боловсролын хөтөлбөрийг ногоон болон дижитал шилжилт рүү шинэчлэн нэвтрүүлэх" зорилготой үндэсний багийн уулзалт өнөөдөр боллоо.

Дээд боловсролын байгууллагын чадавх бэхжүүлэх  Европын холбооны Erasmus+ RETEACH буюу " Монгол улсын багш бэлтгэх боловсролын хөтөлбөрийг ногоон болон дижитал шилжилт рүү шинэчлэн нэвтрүүлэх" зорилготой үндэсний багийн уулзалт өнөөдөр боллоо.
Уулзалтаар төслийн ерөнхий танилцуулга, ажил үүргийн хувааилалт мөн хамтрагч нарын эхний жилийн ажлын төлөвлөгөөний талаар танилцуулж, танхим болон цахим хэлбэрээр хэлэлцүүлэгдсэн юм. 
Төслийн ерөнхий зохицуулагчаар Отгонтэнгэр их сургууль ажиллах бөгөөд уулзалтанд хамтран хэрэгжүүлэгч Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн болон Монгол улсын боловсролын их сургууль, Монгол улсын их сургууль- Дорнод аймаг дахь сургууль, Хангай дээд сургууль мөн Дархан дээд сургуулиас оролцож байна.
   
The meeting of the national partners for the EU funded Erasmus+ RETEACH project, "Reforming Teacher Education Towards Green and Digital Transition in Mongolia," was held today.
The meeting included an overview of the project, partner's roles, plan and discussions on the national partners' work plans for the first year. The session was conducted both in person and online.
#ErasmusPlus

#RETEACHProject  #teachereducation

#GreenTransition  #DigitalTransition

#EducationalReform #sustainableeducation

#highereducation #EUprojects