Хангай Дээд сургууль, Хангай мэргэжлийн боловсролын сургууль, Арвист Хангай бүрэн дунд сургууль, Шидэт хаант улс цэцэрлэгийн багш нар Дэлхийн багш нарын 30, Монголын багш нарын 58 дахь өдрийг тэмдэглэлээ.
Багш нарын баярыг тохиолдуулан Хангай Цогцолбор сургуулийн зүгээс Баярын хурал зохион байгуулж, салбартаа амжилттай ажиллаж буй багш нарыг шагнаж урамшуулсан бол оюутнууд “Суралцагчийн нэг өдөр” зохион байгуулж, нэг өдөр багш нарынхаа ажил үүргийг гүйцэтгэн, талархал илэрхийллээ.
Баярын хурлын үеэр боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан багш, ажилчдыг төрийн дээд одон, салбарын “Тэргүүний ажилтан” цол, БШУЯ-ны Жуух бичиг, Залуучуудын холбооны Хөдөлмөрийн алдар тэмдэг, Дэлхийн эмэгтэйчүүдийн Академийн, Манлай эмэгтэй одонгоор шагнаж алдаршуулав.
ЭХ ОРНЫ ИРЭЭДҮЙГ БЭЛДЭЖ БУЙ МОНГОЛ БАГШ НАРТАА БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ, АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ!
© 2024 All Copyright Reserved