МУ-ын ЗГХА Боловсролын ерөнхий газар, Hangai Global University БАГШ НАРТ ЗОРИУЛСАН ХИЙМЭЛ ОЮУНЫ /AI/ СУРГАЛТ ЯВУУЛАХ, “SHOW ROOM" БАЙГУУЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАНА.

Хичээнгүй бичигтэн улсын уралдаан амжилттай зохион байгуулагдлаа Хангай Дээд Сургуулиас багш, бага боловсролын мэргэжлийн ангийн оюутнуудын дунд 3 дахь удаагаа зохион байгуулсан “Хичээнгүй бичигтэн оюутан-багш” улсын уралдаан нь дэвтэр болон самбарт бичих чадвараар өрсөлдөж амжилттай болж өндөрлөв. Уралдаанд Монгол Улсын Боловсролын их сургууль, Хангай дээд сургууль, Эдийн Засгийн Үндэсний Дээд сургууль, Их Засаг Олон Улсын Их сургууль, Улаанбаатар Эрдэм Сургууль зэрэг улсын болон хувийн хэвшлийн их, дээд сургуулийн 25 оюутан оролцсоноос мэдлэг ур, чадвараараа манлайлан Хангай Дээд Сургуулийн III курсийн оюутан Н.Навчаа тэргүүн байр, Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн сургуулийн III курсийн оюутан А.Адилмаа дэд байр, Эдийн Засгийн Үндэсний Дээд Сургуулийн I курсийн оюутан Э.Мөнхгэрэл гутгаар байр, Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн III курсийн оюутан Г.Нямханд, Хангай Дээд Сургуулийн II курсийн оюутан Марал-Од нар тусгай байрт тус тус шалгарав. Уралдааны ерөнхий шүүгчээр доктор, профессор Ч.Жачин багш ажилласан. Уралдаанд идэвхтэй оролцсон оюутнууддаа баярлалаа, дараа жил дахин уулзацгаая, та бүхэнд сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе, Ажилч, хичээнгүй, сайн багш болоорой.