санал хүсэлт

Онлайн бүртгэл

Бизнесийн удирдлага, мэдээлэл

технологийн тэнхим

Тус тэнхим нь нийт 3 докторант, 6 магистр багшийн бүрэлдэхүүнтэй ба үүний дотор 1 дэд профессор, 1 зөвлөх багш, 3 ахлах багш,  3 арга зүйч багш, 4 заах аргач багш ажиллаж байна.

Тэнхимийн зорилго

Мэдээлэл технологийн эрин үед мэргэшсэн, мэдлэгтэй, найдвартай, эрдэм шинжилгээ, инновацын чадавх бүхий боловсон хүчнийг бэлтгэх 

Тэнхимийн зорилт

–          Олон улсын стандартад нийцсэн чанартай сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх

–          Оюутан, суралцагч, багш, ажил олгогч, төгсөгчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх

–          Оюутан төвт сургалт явуулах

–         Чанартай боловсон хүчнийг бэлтгэх 

Хэрэгжүүлж буй хөтөлбөр

–          Програм хангамж

–          График дизайн

–          Хэвлэлийн үйлдвэрлэлийн технологи

–          Бизнесийн удирдлага /Бакалавр, магистр/

–          Нягтлан бодох бүртгэл /өдөр, орой, эчнээ/

–         Аялал жуулчлал 

Тэнхимийн эрдэм шинжилгээ, судалгаа чиглэл

–          Веб дизайн

–          Нягтлан бодох бүртгэл

–          График дизайн

–          Аялал жуулчлал

–         Бизнесийн удирдлага 

Тэнхимийн онцлог, үйл ажиллагаа

Бизнесийн удирдлага, мэдээлэл технологийн тэнхим нь үүсгэн байгуулагдсан цагаас хойш оюутан, багш, төгсөгч, ажил олгогчдын эрх ашиг, эрэлт хэрэгцээнд тулгуурласан олон төрлийн сургалт, тэмцээн, уралдаан, арга хэмжээг амжилттай зохион байгуулж сонин, сэтгүүл, телевизээр болон эрдэм шинжилгээний эмхэтгэлээр олны хүртээл болгож ирсэн түүхтэй.

–          Улсын хэмжээнд зохион байгуулагддаг “Гадаад хэлний сургалтын агуулга, арга зүй” зөвлөгөөн, семинар

–          Мөн улсын хэмжээнд зохион байгуулагддаг “Гадаад хэлний сургалтын идэвхтэй аргууд” семинар

–          Багш нарын эрдэм шинжилгээний бага хурал

–          Оюутны эрдэм шинжилгээний бага хурал

–          Магистрант оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурал

–          Улсын хэмжээнд зохион байгуулагддаг “Англи хэлний илтгэлийн тэмцээн”

–          Улсын хэмжээнд зохион байгуулагддаг “Англи хэлний үсэглэлийн тэмцээн”

–          Гадаад хэлний цагаан толгойн баяр

–          Мэргэжил сурталчлах өдөрлөг

–          Сургуулийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн

–          Улсын хэмжээнд зохион байгуулагддаг “Хичээнгүй бичигтэн” улсын уралдаан

–          Санхүүчдийн баяр

–          Монголын уламжлалт ёс заншлыг сурталчлах өдөрлөг

–          Төгсөгч, ажил эрхлэгчдийн уулзалт арга хэмжээ

–          Олон улсын оюутан, багш солилцооны хөтөлбөр

–          Олон улсын цалинтай дадлагажигч оюутан хөтөлбөр

–          Олон улсын 2+2 хөтөлбөр

–         Олон улсын судлаач багш, оюутан хөтөлбөр

Тэнхимийн амжилт

–    2015 онд Н.Алтанжаргал багш Отгонтэнгэр их сургуулиас зохион байгуулсан Англи хэл-Боловсрол олон улсын илтгэлийн тэмцээнд амжилттай оролцож 2-р байр

–    2018 онд ELTAM Англи хэлний багш нарын холбооноос зохион байгуулдаг TESOL  олон улсын их хуралд Н.Алтанжаргал багш өөрийн илтгэлийг амжилттай хэлэлцүүлсэн.

–      Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагаас жил бүр зохион байгуулдаг заах аргын тэмцээнд багш О.Долгормаа 2018 онд амжилттай оролцож усгай байр

–        Үйлдвэр урлалын политехник коллежоос жил бүр зохион байгуулдаг англи хэлний багш нарын улсын уралдаанд Н.Алтанжаргал багш 2016, 2019 онд амжилттай оролцож тусгай байр

–         2019 онд Б.Энхсүрэн багш МУБИС-ийн Магистр. докторын эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцож 3-р байр 

Хангай дээд сургууль

Болвсрол хөгжлийн түлхүүр

Хан уул дүүрэг 20 хороо Чингисийн өргөн чөлөө 49-4

Холбоо барих

Майл : Hangaiuniversity@gmail.com

Утас :  11340000, 11695090