ДОТООД ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭНИЙ АЛБА
Хангай дээд сургуулийн дотоод хяналт шинжилгээ үнэлгээний алба нь Монгол Улсын Засгийн Газрын 2011 оны 11 сарын 09-ны өдрийн 311 тоот “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-д нийцүүлэн 2012 оны 2 сард “Хангай” Дээд Сургуулийн Хяналт, үнэлгээ, шинжилгээний албыг байгуулсан. Дотоод хяналт шинжилгээний албаны даргаар Р. Энхбаяр томилогдон ажиллаж байсан. Дотоодын хяналт шинжилгээ үнэлгээ зохион байгуулах журмыг “Хангай” дээд сургуулийн захирлын 2012 оны 09 сарын 03-ний 46 тоот тушаалын Хавсралт №1-ээр баталж, хэрэгжүүлэн ажиллаж байна.
ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭНИЙ АЛБАНЫ ЗОРИЛГО
Сургуулийн эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд төлөвлөсөн зүйл, түүний бодит биелэлтийг баталгаажуулах, сургалтын үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн бөгөөд байгууллагын үйл ажиллагаанд илэрч буй зөрчил дутагдлыг арилгах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавьж, үнэлгээ дүгнэлт хийж бусад алба нэгжүүдтэйгээ хамтарч үйл ажиллагаагаа явуулдаг.
ДОТООД ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭНИЙ ЗАРЧИМ
– Дотоод хяналт шалгалт нь хууль дээдлэх, хараат бус, ил тод, шударга, бодитой, хөндлөнгийн аливаа нөлөөллөөс ангид байх зарчимд тулгуурлана.
– Дотоод хяналт шалгалт нь тэнхим нэгж, багш нарын сургалтын үйл ажиллагаа, түүний чанар, сургалтын бичиг баримт боловсруулалт, хөтлөлт, ашиглалтыг шалгаж, зөрчил дутагдал, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд оршино.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
– Дээд боловсролын хууль тогтоомж, тушаалын хэрэгжилтэд хяналт хийх
– Сургалтын орчин нөхцөл бүрдүүлэлт, хүрэлцээ хангамжид үнэлгээ хийх
– Сургалтын үйл ажиллагаа хичээлийн чанарт үнэлгээ хийх
– Багш нарын ажлын ур чадвар, ажлын гүйцэтгэлд үнэлгээ хийх
– Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ хийх
– Оролцогч талуудын сэтгэл ханамжийн судалгааг тогтмолжуулах