хангай сургууль минь
Үг Д.Болд Ая Б.Цэрэндондов
Бууралхан багшийн минь буянтайхан Хангай яа
Буман олон шавь нартаа өлзийтэйхэн Хангай яа
Гурван тамирын гол шигээ ундаргатайхан Хангай яа
Дөрвөн цагийн эргэлтэд ээлтэйхэн Хангай яа
Хөгжилд хөтөлсөн сайхан Хангай даа
Дэвшилд хүргэсэн гайхам Хангай даа
Нартад ганцхан Монгол Хангай даа
Насандаа мартахгүй миний Хангай даа
Дэлгэр баян орны минь эрдэмтэйхэн Хангай яа
Дээдэлж явах оюуны билэгтэйхэн Хангай яа
Оюутан ахуй цагийн уянгатайхан Хангай яа
Орь залуу насны минь учралтайхан Хангай яа
Дахилт
Энхэрхэн цэнхэр дэлхийн онолтойхон Хангай яа
Эзэн Чингис хааны оюунтайхан Хангай яа
Ээжийн олон охиддоо энэрэлтэйхэн Хангай яа
Аавын олон хөвгүүддээ ачлалтайхан Хангай яа
Дахилт